Хүний нөөц

Хүний нөөцийн бодлого, үйл ажиллагаа

Компаний маань амжилт, оргилын эх үндэс болсон чадварлаг ажилтнуудаа улам чадавхжуулах, сургаж хөгжүүлэх, зах зээлд өрсөлдөхүйц цалин урамшуулал, хөнгөлөлт хамгамжийг олгох, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх замаар тогтвортой ажиллах нөхцөл боломжийг бий болгох зорилгоор хүний нөөцийн уян хатан, оновчтой бодлого стратеги, үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Ажилтан сонгон шалгаруулах

“Тайгам Алтай ХХК-ийн ажилтан сонгон шалгаруулах журам”-ын дагуу бид нээлттэй ажлын байрыг дотоод болон гадаад эх сурвалжууд (Байгууллагын цахим хуудас, өдөр тутмын сонин хэвлэл)-аар дамжуулан нээлттэй зарлаж, зарын дагуу ажил горилогчдын анкетыг хүлээн авч анхан шатны үнэлгээг хийдэг. Энэ үнэлгээгээр ажлын байранд тавигдах үндсэн шаардлагыг хангасан нэр дэвшигчидийг ярилцлагад урьдаг. Ийнхүү ярилцлагад амжилттай үр дүн үзүүлсэн ажил горилогчид ажлын байрны саналыг тавина.

Гүйцэтгэлд суурилсан өрсөлдөхүйц цалин хөлс, урамшуулал

Бид зах зээлд өрсөлдөхүйц цалин хөлс, урамшууллын бодлого, тогтолцоотой. Ажилтны ажлын үр бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор байгууллагын ашигт ажиллагаанд оруулж буй хувь нэмэр, ажлын гүйцэтгэлийг бодитой, шударгаар үнэлж гүйцэтгэлд суурилсан урамшуулал олгодог.

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 1-р хороо, Энгельсийн гудамж, Алтай хотхон, 13-р байр, Тайгам Алтай ХХК
Холбоо барих утас
7575-9265
Харилцах имэйл
altangua@taigam-altai.mn
Цагийн хуваарь
Да - Ба, 09:30 - 18:30
Copyright © 2020 www.taigam-altai.mn. All Rights Reserved