Бидний Тухай

about-us

БИДНИЙ ТУХАЙ

“Тайгам Алтай” ХХК нь 1999 онд худалдаа, үйлчилгээний чиглэлээр анх байгуулагдсан. 2002 оноос үйл ажиллагаагаа өргөтгөн барилга угсралт, үйлдвэрлэлийн салбарт хүрээгээ тэлж өнөөдрийг хүртэл амжилттай ажиллаж ирлээ. Энэ хугацаанд дэлхийн болон Монголын эдийн засагт тохиолдсон санхүү эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг оновчтой менежментээр даван туулж тогтвортой найдвартай үйл ажиллагаа явуулж байна.

Одоогийн байдлаар тус компани барилга угсралтын ажилд мэргэшсэн мэргэжлийн инженерүүдээр удирдуулсан 3 бригад, нийт 180 гаруй ажиллагсадтай, 30 гаруй орчин үеийн техник, машин механизм бүхий авто парктай бөгөөд барилга угсралтын ажил гүйцэтгэхэд шаардагдах тоног төхөөрөмж, ажлын болон хөдөлмөр хамгааллын багаж хэрэгслээр бүрэн хангагдан Монгол улсад мөрдөгдөж буй хууль журам болон барилгын салбарын норм дүрэм, стандартын дагуу үйл ажиллагаагаа явуулж байна.

Манай компани нь ажилтны нийгмийн асуудлыг цогцоор нь шийдэхийн тулд байнга анхаарал хандуулсаар ирсэн. Тухайлбал хөдөлмөрийн тааламжит нөхцөлийг бүрдүүлэх, тэдний орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх, эрүүл мэнд, эмнэлгийн үйлчилгээнд тогтмол хамруулах, ажлын хувцас, хамгаалах хэрэгслээр бүрэн хангах, мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах зэрэг асуудлыг төлөвлөгөөний дагуу үе шаттайгаар авч хэрэгжүүлж байна.

ЭРХЭМ ЗОРИЛГО

img1

Хууль, дүрэм, журмыг дээдлэх

Бид Монгол улсад мөрдөгдөж буй хууль, стандарт, дүрэм журмыг дээдлэн үйл ажиллагаагаа явуулдаг.

img2

Хэрэглэгчийн эрх ашгийг дээдлэх

Хэрэглэгчийн эрх ашгийг дээдлэн, нэн тэргүүнд тавин ажиллах нь бидний эрхэм зорилгын нэг.

img3

Шинийг эрэлхийлэгч байх

Бид үйл ажиллагаа явуулж буй бүх салбартаа байнга шинийг санаачилж, тэргүүлэгч байхыг зорин ажилладаг.

Бидний үнэт зүйлстэй танилцана уу